Хүнд, хүндэвтэр, нэн хүнд хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ийм үед тодорхой хэмжээгээр эмнэлэгт хэвтүүлэх нь үүнээс сэргийлэх чухал алхам болж байна. ЭМЯ-ны зүгээс нас баралт хүндрэлээс сэргийлсэн дараах цогц арга хэмжээг авч байна.
- Нэгдүгээрт зорилтот бүлгийг аль болох богино хугацаанд вакцинд хамруулах ажил нэн тэргүүний зүйл болоод байна. Үүний хүрээнд зорилтот насны бүлэгт хийгдэж байгаа вакцинжуулалтын нэгдүгээр тунгийн хамралт 40-42 хувьтай, хоёрдугаар тун 15-20 хувь рүү дөхөж байна.
- Хоёрдугаар алхам нь зорилтот бүлгийн хүндрэх, нас барах эрсдэлтэй хүмүүст бид дархлаажуулалтын багц, болон вирусийн эсрэг эмчилгээг урьдал маягаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Дараагийн алхам нь нэгэнт хүндрээд ирсэн хүмүүст эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр сүүлийн үед анхаарч байна. Одоогоор 200 гаруй эрчимт эмчилгээний орыг нэмэлтээр дэлгэн өвчтөн аваад эхэлж байна.ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үеэр хэллээ.
Л.Баяр