Дөрөвдүгээр сарын 27-нд foreignlobby.com дэлхийд хэрэгжиж байгаа, хамгийн анхаарал татсан өндөр өртөгтэй лобби гэрээнүүдийн дэлгэсэн тойм мэдээ цацлаа. Тив тивээр нь ангилан тодорхойлсон Азийн бүлэгт Монголчуудын анхаарлыг татаж байгаа УИХ-ын гишүүн Ц.Тувааны нэртэй, О.Цогтгэрэлийн гарын үсэгтэй АНУ-ын DCI групптэй байгуулсан лобби гэрээ багтжээ. Ц.Туваан болон О.Цогтгэрэл нар ийм гэрээ байгуулаагүй гэдгээ мэдэгдээд байгаа ч DCI групп нь Монгол дахь хамтрагчаа, гэрээний хариуцлагыг хүлээх албан ёсны төлөөлөгч, хамтрагчаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар хэмээн нэрлэсэн байгаа. Өчигдрөөс гадны хэвлэл, бусад эх сурвалжууд АНУ-ын DCI групп нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн төлөөлөлтэй байгуулсан гэрээг олон нийтэд ил болсны дараа хариу арга хэмжээ авч гэрээгээ цуцалсан талаар мэдээлж эхлээд байна.
Турк улс АНУ-тай харилцаа хүндэрсэн учир лоббистуудын багаа сэргээхийг оролдож эхэллээ
Турк улс сүүлийн хэдэн сарын турш утстгаж орхисон лоббистуудын багаа сэргээхийг бүхий л хүчээрээ оролдож эхэллээ. Туркийн Засгийн газар 4 фирмээ дараалан алдсан. Одоо АНУ-ын Конгресст улс орных нь ашиг сонирхлыг лоббидох гишүүд үгүй болжээ. Турк улс АНУ-ын конгрессын гол хоёр нам болон АНУ-ын Ерөнхийлөгчийн шүүмжлэлтэй тулгарч байгаа ч өнгөрсөн долоо хоногт Америкийн Төрийн тэргүүн Оманы эзэнт гүрний үед геноцид явуулснаа хүлээн зөвшөөрсөн билээ. Үүний зэрэгцээ Туркийн курдын талыг дэмжигч нам болон цөлөгдсөн номлогч Фетхулла Гюленийг дэмжигчид Анкарад дарамт шахалт үзүүлэх хувийн кампанит ажлаа эрчимжүүлжээ.
Африк тив
БЕНИН: Харилцаа холбооны Sanitas International фирм тус улсын гадаад хэргийн сайд байсан Рогантьен Биау болон түүний сөрөг хүчний Шинэ Итгэлийн Эх орончдын альянсын нэрийн өмнөөс өнгөрсөн сард олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандсан юм. Тус фирм дөрөвдүгээр сарын 11-нд болсон Бениний Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн идэвхтэй үйл ажиллагаа явуулсан боловч тус улсын Ерөнхийлөгч Патрис Талон өөрийнхөө сөрөг хүчний олон хүнийг нэр дэвшихийг хориглон сонгуульд өрсөлдсөнөөр дахин ялалт байгуулсан байна. Sanitas-ын тэргүүн Брюс Фрайер The Washington Post, Financial Times, The Economist болон Францын мэдээллийн агентлагуудын сэтгүүлчдэд хандаж, Биаутай холбогдохыг хүсчээ. Сонгууль болохоос нэг хоногийн өмнө The Economist сэтгүүл Биаугийн хэлсэн “Бид ардчилсан улс биш боллоо” гэсэн эшлэл бүхий Бениний тухай нийтлэлийг хэвлэн нийтэлсэн юм.
Фирм гуравдугаар сард Шинэ Итгэлийн Эх орончдын альянсаас 10 000 ам.доллар авснаа мэдэгджээ. Гэрээ нь 30 600 ам.долларын үнэтэй бөгөөд гуравдугаар сарын 1-нд эхэлж, 3 сарын турш үргэлжлэх ёстой байлаа. Фрайер нь Sanitas-ыг үүсгэн байгуулагч түнш Кристофер Харвин хамтдаа нэг аккаунт болгон бүртгүүлжээ.
Америк тив
ХАИТИ: Sorini Samet & Associates нь АНУ, Хаитигийн худалдааны харилцааг энэ улсын Association des Industries d’Haiti (Хаитигийн аж үйлдвэрийн ассоциаци) буюу ADIH хэмээх хувийн секторын нэрийн өмнөөс Конгрессоор дэмжүүлэх материал хуваалцан ажилладаг. Худалдаанд төвлөрөн ажилладаг уг фирм HOPE and HELP-ийн худалдааны давуу талын хөтөлбөрийг өргөжүүлэх лобби хийдэг байна. Энэхүү хөтөлбөр нь АНУ-д бөс даавуу, хувцасны экспортыг дэмжин ажилладаг байна. Уг хөтөлбөр 2025 оны есдүгээр сарын 30-нд дуусах хэдий ч Конгресст гаргасан өгсөн баримтад гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд нэн яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэж дурддаг байна. Учир нь энэ улсын эдийн засаг COVID-19 цар тахлын хүндрэлийг даван туулах шаардлагатай болоод байгаа юм.
Тус групп мөн Конгресс дээрх хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг зөвлөмж өгч ажилладаг. Ингэснээр хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах, зарим барааны гарал үүслийн дүрмийг өөрчлүүлэхийг хичээн ажилладаг байна.
“АНУ-ын Конгресс HOPE and HELP хөтөлбөрийг өргөжүүлэх үйл ажиллагаа явуулах нь тогтвортой байдлын шаардлагатай эх үүсвэрийг хангаж, салбарыг сэргээнэ. Энэ нь Хаитигийн ажлын байрны өсөлтийг хадгалж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ” гэж компаниас бичжээ.
Тус фирм Гадаадын этгээдийг бүртгэх тухай хууль FARA-гийн дагуу бүртгүүлсэн байна. Учир нь Хаитид хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх үндэсний агентлаг, Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны төв ч Хаитигийн аж үйлдвэрийн ассоциацид санхүүжилтээр тусалж, эндээс лоббигийн ашиг авах боломжтой. Sorini Samet нь Лоббигийн мэдээллийг илчлэх тухай хуулийн дагуу Хаитигийн аж үйлдвэрийн ассоциацийн лоббич гэдгээр бүртгүүлсэн байна. Фирмийн тэргүүнээр Рональд Сорини, Эндрю Самет, түүнчлэн фирмийн худалдаа, тогтвортой хөгжил, олон улсны харилцааны захирлаар Челси Мурта бүртгүүлжээ.
Ази тив
МОНГОЛ: DCI групп АНУ-ын Хууль зүйн яаманд Монгол Улсын Ардчилсан намтай байгуулсан 2 сарын хугацаатай, 50 000 ам.долларын гэрээгээрээ цуцалснаас дөрөвдүгээр сарын 23-нд мэдэгджээ. Учир нь тус улсад гадаадын лоббины тухай тайлан анх удаа нийтлэгдэж, ийм гэрээ байгаа тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Энэ нам Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг “Монголын ардчиллын авангард” хэмээн зургаадугаар сарын 9-нд болох сонгуульд намаасаа дэвшүүлэхийн тулд дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн хоёр сарын хугацаатайгаар фирмийг хөлсөлсөн юм.
DCI-гийн гэрээг дэд ерөнхийлөгч Кевин Айверс, түнш Райан Грилло нар бүртгүүлж, АНУ-д Халтмаагийн Баттулгын имижийг өсгөх ажлаа хэдийнэ явуулж эхэлсэн байжээ. Өнгөрсөн долоо хоногт тус фирм Ерөнхийлөгчөөс парламентын олонх, эрх баригч Монгол ардын намыг тараах тухай зарлигийг хамгаалсан хэвлэлийн мэдээллийг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн байна. Энэ мэдээнд хэдийгээр Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн дахин дөрвөн жил ажиллахыг хязгаарласан өөрчлөлт хийдсэн ч Х.Баттулгыг дахин өрсөлдөх боломжтой гэж байлаа.
ИХ БРИТАНИ: Holland & Knight нь АНУ-ын Хууль, эрх зүйн практикийн хамаарсан асуудал эрхлэх газарт АНУ-ын гадаад хуулийн зөвлөхөөр ажиллахаар 2020 оны гуравдугаар сард Их Британийн БХЯ-тай байгуулсан гэрээг сунгахаар хожимдож байгуулагдсан юм. Фирм 1999 оноос хойш яамыг төлөөлж ирсэн байна.
ИРАК(Курдистан): АНУ-д Курдистаны бүсийн засгин газар лхагва гарагт “Тав тухыг ханга” ажиллагааны 30 жилийн ойд зориулсан виртуаль арга хэмжээ явуулна. Энэ бол 1991 онд Саддам Хусейны үед Иракийн курдуудыг хамгаалах АНУ-ын хүчин чармайлт, эвслийг хэлж байгаа юм.
“Энэхүү хүмүүнлэг, цэргийн зоримог, хатуу ажиллагаа нь Иракийн Курдистаны хувь заяанд эргэлтийн мөч болсон юм” хэмээн урилгад бичжээ. “Арван жилийн дарангуйлал, геноцид, байгаль орчныг сүйтгэлийн дараа Курдистаны ард түмэн анх удаа хамгаалагдаж, бүс нутгаа бий болгох боломжтой болсон нь өдгөө тогтвортой, энх тайван оршин тогтнох, зөрчилдөөнөөс зугтсан хүмүүсийн аюулгүй орогнох үлгэр жишээ болсон юм” гэжээ.
Арга хэмжээнд АНУ-аас дараах хүмүүс багтжээ.
Үүнд:
Жеймс А. Бейкер III, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан;
Дана Строул, АНУ-ын БХЯ, Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн сайдын туслахын орлогч;
Жон Абизаид, АНУ-ын чөлөөндөө гарсан генерал;
Жей Гарнер, АНУ-ын чөлөөндөө гарсан генерал;
Жеймс Жонс, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын генерал.
КУВЕЙТ: Holland & Knight компани лоббигийн тухай шинэ өргөдлийн дагуу 2020 оны аравдугаар сарын 14-нл Кувейтийн бизнесмэн Талал аль-Даббустай хийсэн гэрээгээ цуцалжээ. Тус фирмийг өнгөрсөн оны эхээр стратегийн болон хууль зүйн зөвлөгөөний тусламж үзүүлэх, тэр дундаа аль-Даббусын ажил хэргийн болон хуулийн зорилгыг дэмжихээр харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах үйлчилгээ үзүүлэхээр хөлсөлжээ. Holland & Knight-ын ажлын хөлс цагаар төлөгддөг. Фирм 2020 оны наймдугаар сар хүртэлх эхний 6 сарын хугацаанд хууль зүйн төлөөллийн үйлчилгээ үзүүлснийхээ төлөө 105000 ам.доллар авсан юм. Гэвч дараа нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан тухай мэдээлээгүй.
Бизнес лобби
Wavefront Technology Solutions (Канад): Key Advocates компанийг Канадын эрчим хүч, технологийн компанид ордог Wavefront Technology Solutions USA компани нефть хийн технологитой холбоотой асуудлаа лоббидуулахаар хөлсөлжээ. Фирмийн захирлын зөвлөлд Санте Эспосито, Брайан Эспосито нар компанийн эрх ашгийг лоббидохоор бүртгүүлжээ.
Бидний нүдэнд өртсөн нь
ЯМАЙК: Ямайкийн аялал жуулчлалын зөвлөл Lou Hammond Group-ийг улс орныхоо аялал жуулчлалыг дэмжүүлэхээр хөлсөлжээ. Ийнхүү Finn Partners-тэй хийсэн өмнөх гэрээгээ сольсон талаар О’Дуайер мэдэгджээ. Lou Hammond нь арлыг байгаль, соёл, сайхан мэдрэмж авах боломж гэдгээрээ америкчуудыг “жилийн дөрвөн улиралд татах алдартай газар” гэдгээр танилцуулдаг байна.
Эх сурвалж: www.foreignlobby.com