2021-04-28 13:091min00

Дөрөвдүгээр сарын 30-нд 40,000 тун Спутник V вакцин ирнэ

Antalya, TURKEY - August 11, 2020. The Covid-19 coronavirus vaccine produced in Russia named Sputnik-V.

Оросын холбооны улсаас 40 мянган тун “Sputnik-V” вакцин Монгол Улсад дөрөвдүгээр сарын 30-нд ирэхээр болжээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн цахим хаягаар дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр “40 мянган тун Спутник V вакцин дөрөвдүгээр сарын 30-нд ачигдаж, Инчеоноор дамжин Монголд ирэхээр болж” хэмээн твиттер хаягтаа мэдээлсэн байна.

ОХУ-аас 300,000 тун Спутник V вакциныг хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэхээ мэдэгдсэн юм.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй