Ариун цэврийн байгууламж хамгийн цэвэр, тохилог байх ёстой

Зах дээр зогсож амьжиргаа, ар гэрээ авч явдаг хүмүүсийн хөдөлмөрийн орчин их хэцүү. Халуун, хүйтнийг үл хайхран зогсоно, тэр дундаа бие засах газар хүндрэлтэй байдаг учраас тохилог ариун цэврийн байгууламж барьж өгье гэдэг бодол төрж 200 сая төгрөгийн санхүүжилтийг шийдсэн.

Тун удахгүй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүнсний захын дэргэд цэвэр, бохир, дулааны шугамд холбогдсон тохилог “АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ”-ийг ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

Дараагийн байгууламж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашаанд баригдана. Энд сумдаас ирсэн олон хүн явдаг хөлийн газар. Яарч сандарсан үедээ тохилог орчинд бие засаад, халуун усаар гараа угаачихдаг бол болох нь тэр. Ашиглалтыг Мөрөн сум хариуцаад, ажлын байр гаргаад явах биз дээ. Тохилог орчинд орж гарсан хүн нь хүртэл соёлтой байна гэдэгт итгэж байна…

Ер нь олон төрлийн жорлонгийн шийдлийг сүүлийн 2-3 жил эрчимтэй судалж байна. Их хэцүү хэл ам дагуулдаг төсөл ч гэлээ соёл түгээхэд шантрах хэрэггүй л гэж боддог доо. Үр дүн л чухал. За илүү үгээр яах вэ. Бүгдэд нь амжилт хүсье. Тууз бол хайчлахгүй хэ хэ…

Эх сурвалж: БШУЯ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн