С.Ганбаатарын 50 сая вонн авсан хэрэг цагдаад дахин буцлаа

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Ганбаатарт холбогдох хэргийг цагдаагийн байгууллагад дахин буцаахаар шийдвэрлэлээ.
Шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр захирамжийн дагуу Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан, захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулах шаардлагатай гэж үзсэн байна.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшисэн С.Ганбаатар нь БНСУ-ын иргэнээс 50 сая вонн авсан хэрэг дуулиан үүсгэсэн юм.