Оросын хөлбөмбөгчдийн сэргээшийн шинжилгээнүүдээс ямар ч допинг илрээгүй гэж FIFA-гийн тэмцээн, арга хэмжээг зохицуулах газрын захирал Колин Смит мэдэгджээ. Дэлхийн хөлбөмбөгийн холбооны мэргэжилтнүүд Конфедерацийн цомын төлөөх тэмцээний өмнө Оросын шигшээгийн бүх төлөөлөгчид сэргээшийн шинжилгээг авсан аж.
Шинжилгээний хариу бүгд хэвийн гарсан. Ганц ч шинжилгээнээс сэргээш илрээгүй байна. Үүнээс гадна уугаар, Оросын хөлбөмбөгчид элдэв тэмцээний явцад сэргээшийн шинжилгээ авч байсан ч сөрөг хариу гараагүй гэнэ.
Саяхан Британийн сонингууд Оросын хөлбөмбөгчдийг сэргээш хэрэглэсэн гэж мэдээлсэн юм. 2014 оны ДАШТэмцээний үеэр Оросын шигшээгийн наад зах нь таван хөлбөмбөгчдөөс сэргээш илэрсэн гэж тухай мэдээллүүд гарч байсан билээ.
М.ЭРДЭС