Коронавирус тусаад эдгэрсний дараа биеэ тэнхрүүлэх үедээ юу анхаарах, тэр дундаа архаг ядаргаагаа хэрхэн тайлах тухай зөвлөмжийг Оросын ШУА-ийн академич Александр Чучалин өгчээ.
Шинжээчийн хэлснээр, коронавирусийн дараа архаг ядаргааны хамшинж өвчин үүсэхэд мэдрэлийн үрэвсэл, дисбиоз буюу өвчтөний микробиомын таагүй өөрчлөлт нөлөөлдөг байна.
“COVID тусаад эдгэрсэн хүмүүс ванн, массаж, эмчилгээний биеийн тамир зэрэг алжаал тайлах, сэргээх үйлчилгээтэй сувилалд амрах хэрэгтэй” гэжээ.
Харин вирус судлаач Алексей Аграновский дархлаа султай хүмүүсийг коронавирусийн архаг хэлбэрт шилжих өндөр эрсдэлтэй гэж анхааруулжээ.
Эх сурвалж: Iz.ru
Орчуулагч: Марта