Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж өндөрлөлөө. Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тодорхой заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй, Үндсэн хуулиар одоогийн болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс нэр дэвших боломжгүй асуудлыг тодорхой болгох хүсэлтийг гаргасан Т.Доржханд, Д.Үүрцайх нар мэдээлэл өглөө.