2021-04-16 17:011min00

Монголын гурван тамирчин алтан медалийн төлөө барилдана

bolor

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн тойргийн болон хагас шигшээ барилдаан дөнгөж сая өндөрлөж, Монголын гурван тамирчин шигшээд шалгарлаа.

Тодруулбал, 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг, 62 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг нар өнөө орой алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

1/2 шигшээд А.Батцэцэг эзэн орны Алтынай Сатылганыг цэвэр, Х.Болортуяа Ирина Кузнецоваг 7:1-ээр, З.Болортунгалаг Тайваний Пай Син Пинийг цэвэр ялсан. Түүнчлэн 72 кг-д ОУХМ Энхбаярын Цэвэгмэд хүрэл медалийн болзол хангасан бөгөөд медалийн өнгөө хувиргах барилдаанаа үдээс хойш хийнэ. Харин 53 кг-д барилдсан ОУХМ Г.Отгонжаргал хэсэгтээ хоёр ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.

 

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй