Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хороо шууд дамжуулан үзүүллээ. Санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 377 908 сонгогчын, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 479 528 сонгогчын, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 386 053 сонгогчын саналыг авчээ. Авсан саналыг хувьд тэнцүүлэхэд М.Энхболд 30, Х.Баттулга 39, С.Ганбаатар 31 хувийг эзэлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалтыг СЕХ автомат тооллогоор явуулж, гурван нэр дэвшигчийн зургийг дэлгэцэнд гаргаж, Сонгуулийн хэсгийн хороо тус бүрээр танилцууллаа.
Энэ удаагийн сонгуульд 1.978.298 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгдэж, улсын хэмжээнд 1984 санал авах байр буюу сонгуулийн хэсгийн хороо ажилласан бол сонгуулийн урьдчилсан дүн 1624 хэсгийн хорооны дүнгээр гараад байна. Сонгуульд 1.218.665 сонгогч саналаа өгсөн байна. Энэ нь нийт сонгогчдын 66.54 хувь юм.
Урьдчилсан дүнгээр хамгийн олон саналыг Х.Баттулга авлаа. Гэсэн хэдий ч түүний авсан санал нийт сонгогчдын 50+1 хувийн хэмжээний санал биш юм. Тиймээс Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт явагдах нөхцөл үүсээд байна.
Тус хуулийн
105.1-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна.
105.2.Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна хэмээн заасан байгаа. Саналын хуудсыг тоолох ажиллагаа үргэлжилж байна. Санал тоологдсон хэсгийн хороодоос тэмдэглээгүй хуудсын тоо 17528 гарчээ.
Аймаг, нийслэл | Хувь | ||
12.00 цаг | 17.00 цаг | 22.00 цаг | |
Архангай | 16.5 | 47.88 | 65.31 |
Баян-өлгий | 8.7 | 42.54 | 62.43 |
Баянхонгор | 29.1 | 57.86 | 72.56 |
Булган | 22.63 | 46.89 | 67.38 |
Говь-Алтай | 26.08 | 53.53 | 66.97 |
Говьсүмбэр | 25.44 | 46.90 | 66.81 |
Дорноговь | 24.43 | 46.05 | 65.17 |
Дорнод | 20.59 | 36.96 | 61.36 |
Дундговь | 22.04 | 47.49 | 67.9 |
Завхан | 25.04 | 52.35 | 68.74 |
Өвөрхангай | 24.5 | 47.44 | 63.33 |
Өмнөговь | 27.98 | 47.51 | 64.66 |
Сүхбаатар | 30.4 | 55.39 | 69.86 |
Сэлэнгэ | 24.5 | 45.10 | 62.33 |
Төв | 23.67 | 47.67 | 67.36 |
Увс | 24.1 | 50.22 | 66.2 |
Ховд | 22.56 | 52.11 | 66.17 |
Хөвсгөл | 22.3 | 46.34 | 66.97 |
Хэнтий | 23.75 | 48.41 | 64.47 |
Дархан-Уул | 22.8 | 38.96 | 64.47 |
Орхон | 17.15 | 37.36 | 59.15 |
АЙМГУУДЫН ДУНДАЖ ИРЦ: 65.53 /22.00 цагийн байдлаар/ | |||
Хан Уул дүүрэг | 17.69 | 50.38 | 70.8 |
Баянзүрх дүүрэг | 18.20 | 43.10 | 69.43 |
Сүхбаатар дүүрэг | 20.67 | 44.25 | 70.28 |
Чингэлтэй дүүрэг | 19.59 | 41.13 | 68.16 |
Баянгол | 19.24 | 45.15 | 56.68 |
Сонгинохайрхан | 21.85 | 43.36 | 70.79 |
Багануур | 19.70 | 38.95 | 64.24 |
Багахангай | 28.78 | 47.17 | 71.59 |
Налайх | 18.87 | 37.86 | 66.92 |
НИЙСЛЭЛИЙН ДУНДАЖ ИРЦ: 67.73 /22.00 цагийн байдлаар/ | |||
УЛСЫН ДУНДАЖ: 66.54 /22.00 цагийн байдлаар/ |
Д.ХАЛИУН
3 comments
Ganbaa garan shvv
Миний Монголын ухаалаг ард түмээн хийж бүтээсэн зүйлтэй, хийх бүтээж чадах, харахад царай нь монгол Халтмаагийн Баттулга ерөнхийлөгчтэй болох болтугай
Ganbaatar garah ystoi shvv erhem songogchdoo