Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох ажил орон даяар үргэлжилж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос ирцийн талаар яг одоо мэдээлэл өгч эхэллээ.

Сонгогчдын ирц 17.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 45.5 хувьтай байсан бол санал хураалт дуусахад  СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Ирцийн мэдээллийг бид утсаар авч байна. Санал авах байрнаас авч, аймаг, дүүргүүд нэгтгээд СЕХ-нд ирүүлж байгаа учир удаашралтай байгаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дараа нийт сонгуулийн хэсгийн хороодын 50 хувьд техникийн буюу гар тооллого явуулах тухай тогтоолыг Сонгуулийн Ерөнхий хороо баталсан байгаа. Шөнийн 01.цаг өнгөрч байхад саналыг гараар тоолох ажил эхэлсэн яваа гэж СЕХ-ны дарга Ч.Содномдорж мэдэгдэв. Энэ үеэр сонгуульд оролцсон нам, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг байлцах юм.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн