Иргэдийн хөл хөдөлгөөн их байгаатай холбоотойгоор явган хүний хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлийг УОК-оос чиглэл өгсөн байна.

Тодруулбал, явган хүний хөдөлгөөнийг 06:00-08:00, орой 16:00-18:00 цагуудаас бусад цагт бүрэн хязгаарлахаар болжээ. Өөрөөр хэлбэл, дээрх цагт иргэд салхилж, мөн ажилдаа явганаар ирж очихоор болж байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Өглөөний 06:00-08:00 цагийн хооронд иргэд явганаар хөдөлгөөнд оролцоно. Өглөөний 08:00 цагаас хойших явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарласан. 16:00-18:00 цагийн хооронд явган зорчигчид гэрийнхээ ойр орчимд гурван хүнээс хэтрэхгүйгээр агаарлаж болно. Үүнээс хойших цагуудад мөн явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглож байгаа гэсэн мэдээлэл өгсөн байна.

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн