Японы Тохо их сургуулийн эрдэмтэд NASA-тай хамтран манай гараг яг хэзээ мөхөхийг тооцоолон гаргажээ.
Манай гараг нарны идэвхжлийн улмаас 1 000 002 021 онд амьд бие байх боломжгүй болно. Дэлхийн температуртай хамт нарын идэвхжил хэрхэн өөрчлөгдөх динамик дээр суурилсан уг судалгааг явуулсан мэргэжилтнүүд “Бид 1 тэрбум жилийн дараа Дэлхий дээр хүчилтөрөгч дуусахаас хамгаалах юуг ч одоо хийж чадахгүй” гэжээ.
Энэ үед манай гараг дээр зөвхөн тодорхой төрлийн бактериуд л үлдэх гэнэ. Түүнчлэн нарны хэт ягаан туяа нэмэгдэхээс зайлсхийх аргагүй. Учир нь нар хөгшрөхийн хэрээр хэт ягаан туяа ялгаруулах нь нэмэгдэнэ гэжээ. Дэлхий дээр нарны гэрэл нэмэгдсэнээс болоод хүчилтөрөгч шатаж үгүй болж, агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурна.
Эх сурвалж: Ren.tv
Орчуулагч: Марта