Эрүүл мэндийн яамны “Төрөлтийн цахим бүртгэл”-ээр 2021 оны 3 дугаар сард 6182 эх амаржиж, 6259 хүүхдэд регистрийн дугаар олгожээ. Нийт төрсөн хүүхдийн 3231 нь хүү, 3028 нь охин, 152 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3418 грамм, дундаж өндөр 50.9 см байна.
Амаржсан эхчүүдийн 4.3 хувь нь 20 хүртэлх насных, 91.6 хувь нь 20-39 насных, 4.1 хувь нь 40-өөс дээш насныхан байна.
Амаржсан эхчүүдийн 1.4 хувь нь боловсролгүй, 3.9 хувь нь бага, 12.3 хувь нь суурь, 36.2 хувь нь бүрэн дунд, 5.7 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 39.0 хувь нь дипломын болон бакалаврын дээд, 1.5 хувь нь магистр, докторын зэрэгтэй аж. Тэдний 54.7 хувь нь гэрлэлтээ батлуулсан, 43.8 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, 1.5 хувь нь гэрлэлтээ цуцлуулжээ. Ташрамд дурдахад, 2020 оны 2 дугаар сард 5597 эх амаржиж, 128 ихэр хүүхэд төрж байв.
Эрүүл мэндийн яам