ОХУ-аас Монгол Улсад энэ сард багтаан “Спутник V” вакцин нийлүүлнэ

ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа тус улсын  Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой утсаар ярьж, цаг үеийн болон хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцжээ.

Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Шадар сайд нараас тавьсан Монгол Улсад “Sputnik V” вакцин нийлүүлэх хүсэлтийг ОХУ нааштай шийдвэрлэж байгааг дуулгасан байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн хооронд дөрөвдүгээр сарын 1-нд байгуулсан вакцин нийлүүлэх гэрээний дагуу эхний нийлүүлэлтийг энэ сард багтаахаар Оросын тал анхааран ажиллаж байгааг онцолжээ.

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин нарын цахим уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахад хамтран ажиллахаар боллоо.

Б.Эрдэнэ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн