Улс төрчийн пиар зөвлөх гэсэн нэршил Монголын нийгэмд эрэлттэйд тооцогдох болсон. Гэвч тэдний зөвлөмж, зөвлөгөө эзнээ уулын оргилд аваачихаасаа илүү нэр хүндийг нь шаварт хутгаж орхидог. Энэ тухайгаа пиарчид болон улс төрчид бусдад хэлэхээсээ ичдэг учраас ямар асуудлыг хөндөж яваад эвгүй асуудалд орооцолдсон бэ гэдгээ тас нууцалдаг гэхэд болно.
Харин тэрхүү улс төрчдийн пиар багийнхний тарьсан балаг мэргэжлийн судлаачдын нүдээр хэрхэн харагддаг болох дүгнэлтийг уншигч танд хүргэе. Энэ бол Maxima агентлагаас явуулсан олон арван судлаачийн дүгнэлт юм.
Дүгнэлтийн хэсгээс “… Монголын өнөөгийн улс төрийн ангийн нийтлэг биш юм гэхэд хамгийн түгээмэл шинжүүдийг агуулсан нэгэн төрх хүссэн хүсээгүй нүдний өмнө “3D” болж харагдах юм. Энэхүү хөргийг хэдэн баярын хооронд үг болгон цааснаа буулгахад дараах хүмүүн танигдаж эхэлнэ:
Тэрээр шударга үнэнч, эх орон, ард түмний эрх ашгийг тууштай хамгаалсан, зарчимтай, чадварлаг, боловсролтой, юм үзэж нүд тайлсан, ард түмэндээ ойр, амьдрал үзсэн, алдар гавьяатай, ардчилсан хийгээд авлигад автаагүй нөгөө “төрдөө түшигтэй, түмэндээ тустай” сайн ах/эгч/хүү гэсэн имиджийг өөртөө бүтээхийг зорьсон. Зорьсон гэхээс зоргоороо оролдсон гэж хэлье.
Оролдохдоо бодлогоо боловсруулахаа мартаад үзэж тарсан. Үзэж тарахдаа гахай зөөж байгаа юм шиг үзсэн. Хамтран үзэлцсэн тойрон хүрээлэгч ПиАр зөвлөхүүд нь (зөвлөх гэж өөртэй нь ижил хамаатан садан, найз нөхөд) нэг ч мэргэжлийн ном сөхөж үзээгүй болохоор “зүгээр суухаас зүлгэж сууя даа” хэмээн мэдээлэл, гахай хоёрын зөрүүг олж харахгүй үйлчлүүлэгчээ гахай, шувуун фабрикийн нээлтээс Рашаантын 18-ын 1.15 метр шороо хөдөлгөсөн төрийн ёслол хүртэл тууж шоудуулах гэж зовоон хэрэгтэй хэрэггүй, эрээний хог шиг мэдээгээр ард түмнийг бөмбөгдөж эхэлсэн. Арай соёлтой хэлбэл, тооны хуримтлалаас чанарын үсрэлт гаргах гэж хар ухаанаараа сэтгэсэн аж…”
Үргэлжлэлийг энд дарж уншина уу