Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн хоёр цэрэг алба хаагч галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан талаар өмнө нь мэдээлж байсан. Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэргийг өнөөдөр баривчилсан байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү ийнхүү мэдэгдлээ.
Тэрбэээр “Ямар нэгэн буун дуу гаргалгүйгээр хоёр цэргийг барьсан. Өнөө өглөө цагдаагийн албан хаагчид самналт хийж галт зэвсэгтэй оргосон хоёр цэргийг эрсдэл, хохиролгүйгээр баривчилж, аюулгүй болгосон учраас ард иргэд тайван байж болно” хэмээв.
Б.Ирээдүй