Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээ болон халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 11,195 гаруй шинжилгээ хийхэд 831 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 15,014 болж байна.
- КОВИД 19 өвчний улмаас нас баралт 2 бүртгэгдэж нас баралтын тоо 22 болж байна. 42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй нас барлаа.
- КОВИД 19 өвчний шууд бус нас баралт нэг бүртгэгдсэн. Уг иргэн нь дөрөвдүгээр сарын 7-нд халдвар туссан, хорт хавдартай хүн байв. Ингэснээр бусад шалтгаант нас баралт 5 боллоо.
Шинээр илэрсэн 831 тохиолдлоос Улаанбаатарт 765 бүртгэгдсэн бол орон нутагт 66 тохиолдол бүртгэгдсэн байна. Дээрх тохиолдлууд нь бүгд батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал бөгөөд бүх хороодын голомтоос илэрч байгаа.
Сүүлийн 24 цагт 284 хүн эдгэрч эмнэлгээс гарсан” гэв.
Н.Батаа