2021-04-11 11:121min00

Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн 242 иргэнийг Кемпински, Туушин, Тоёоко Инн зэрэг буудалд тусгаарлажээ

nisleg

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 4 дүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн юм.

Энэ дагуу өчигдөр орой буюу буюу 4 дүгээр сарын 10-ны өдөр 21:28 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 242 иргэн ирсэн бөгөөд иргэдийг Кемпински, Туушин, ИБИС, Новотел, Тоёоко Инн зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй