Улсын Онцгой комиссын 13 дах хурал цахимаар явагдаж өндөрлөлөө. Уг хуралдаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр дараах саналуудыг уламжилжээ.
Үүнд:
- Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтан алба хаагчид, 10 сараас хойш ачааны хүндийг үүрч ажиллаж байна. Гэвч Эрүүл мэндийн тухай хуулийн 30.1-д заасанчлан ямар ч нэмэгдэл, урамшуулал өнөөдрийг хүртэл олгогдоогүй. Энэ асуудалд Эрүүл мэндийн сайд С.Энхболд та анхаарч өгнө үү. ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудын авч буй урамшуулал, нэмэгдлийг Цэргийн төв эмнэлгийн эмч ажилчдад олгох хэрэгтэй байна.
- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдолд зорилтот бүлэг рүү эдийн засгийн болон амьжиргааны тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх саналыг маш тодорхой болгоод ЗГ-ын хуралдаанд оруулах
- Вакцинжуулалтын асуудал дээр томилолтын бүлгээ ажиллуулах боломж бий. Зүүн болон баруун аймгууд дээр вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахад манай салбарынхан бэлэн гэжээ.
Засгийн газар өнөөдөр 14 цагт ээлжит бусаар хуралдаж байгаа юм.
Л.Баяр