Сүүлийн 24 цагт хоногт дөрвөн нас баралт бүртгэгдлээ. Ингээд сүүлийн дөрвөн өдөрт дараалан нас баралт бүртгэгдсэн харамсалтай мэдээтэй байна. Нийт нас баралтын тоо 17 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа гэж ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр хэллээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 12,226 болсноос дотоодын халдварын тоо 11,680 боллоо.
Л.Баяр