Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 7-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 575 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 456 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 113 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах 6 халдварын тохиолдол бүртгэгдлээ.
Мөн өнгөрсөн хоногт дөрвөн нас баралт бүртгэгдлээ. Сүүлийн дөрвөн өдөрт нас барсан харамсалтай мэдээтэй байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 17 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа гэлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 12226 болсноос дотоодын халдварын тоо 11,680 боллоо.
Нийтдээ 2583 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 10
- Хүнд 70
- Хүндэвтэр 317
- Хөнгөн 2186 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 185 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 12226 батлагдсан тохиолдол үүнээс эдгэрсэн 6912 буюу 57 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт 456 / нийт 10,093
Орон нутагт гарсан халдвар 1,700 боллоо.
Л.Баяр