Сүүлийн 24 цагт 575 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 456 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 113 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах 6 халдварын тохиолдол бүртгэгдлээ.
Мөн өнгөрсөн хоногт дөрвөн нас баралт бүртгэгдлээ. Сүүлийн дөрвөн өдөрт нас барсан харамсалтай мэдээтэй байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 17 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа гэлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 12226 болсноос дотоодын халдварын тоо 11,680 боллоо.
Л.Баяр