Красноярск хотод 2019 онд тус хотод зохион байгуулагдах 29 дэх удаагийн Өвлийн Универсиад наадмын бэлтгэл хуралдааныг даргалсныхаа дараа амралтаа авсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сибирт хоёр өдрийг өнгөрүүлжээ. Түүнийг Усть-Абакан тойрогт ууланд ангийн отогт саатаж байгаа. Өнөөдөр (2017.03.03) буюу баасан гаригийн өглөө амралтаа дуусгаад Москва руу буцна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлсэн байна. Түүнийг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай хамт яваа гэсэн мэдээлэл цацагдсан аж. Гэвч энэ талаар Дмитрий Песков тайлбар өгөхөөс татгалзсан байна. Тэрээр “Энэ нь Ерөнхийлөгчийн амралт учраас өөрт нь хамаарна. Илүүг хэлж чадахгүй” хэмээн хариулжээ.