Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2021.03.29-2021.04.02/ нийт 344 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Үүнээс Нийслэл, дүүргийн прокурорын газрууд 184 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 117 гомдол, 114 хүсэлтийг шийдвэрлэлээ.

Дээрх хугацаанд прокурор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 68 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 27 шаардлага бичиж хүргүүлжээ. Харин тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 439 даалгавар бичгээр өгсөн байна.

Б.Эрдэнэ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн