Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04-р сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн байна.
“Мошпа” төрийн бус байгууллага, Буяны зан үйлийн холбоо болон гишүүн байгууллагууд хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог нөхцөл байдалдаа зохион төлөвшүүлцгээе” уриан дор, аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, ажлын байрны орчинг сайжруулах зорилготойгоор эхлүүлээд байна.
Үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд сургалт, хэлэлцүүлэг сурталчилгаа зэрэг олон арга хэмжээг дэлхий нийтээр энэ өдөр зохион байгуулж заншжээ.
Өнөөдөр буюу энэ сарын нэгнээс эхлэн ирэх 09-р сарын 08-ныг хүртэл үргэлжлэх “МОШПА” туг аялуулах аялалаар байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн тогтолцоог сайжруулж, ажилчдын мэдлэг дээшлэх олон үр дүнтэйг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.
Энэхүү аяны хүрээнд хийгдэх ажлууд:
1. ХАБЭА-н тогтолцооны ач холбогдлыг таниулах, дэлгэрүүлэх
2. ХАБЭА-н мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, сургахад дэмжлэг үзүүлэх
3. Туг аялах байгууллагад ХАБЭХ-н сургалтын хөтөлбөр боловсруулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх бол энэ аяны үр дүнд байгууллагын ХАБЭА-н тогтолцоо сайжирна. Ажлын байрны орчин нөхцөл сайжирснаар ажилчдын сэтгэл ханамж, ХАБЭА-н мэдлэг дээшлэх давуу талтай билээ.
Ж.Одноо