Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр шөнийн хөл хориог цуцалсан болохыг мэдээллээ. Тодруулбал, оройн 23:00 цагаас эхлэн өглөөний 06:00 цаг хүртэл тогтоогоод байсан хөл хориог зогсоолоо.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Чингис: “Улбар шар түвшинд шилжсэнтэй холбоотойгоор бар, лоунж, пабын үйл ажиллагааг хязгаарласан. Иймд энэ хугацаанд 23:00-06:00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлахгүй. Энэ нь сул, чөлөөтэй явж болно гэсэн үг биш, эргүүл ажиллана” гэлээ.
Энэ сарын 3-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн Улбар шар түвшинд шилжээд байгаа юм. Нийт 16 хоног улбар шар түвшинд байх төдийгүй зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлаад байна.
Б.Эрдэнэ