Хайр ба үхэл, гоо үзэсгэлэн, сул дорой байдал, бүх мэдрэмжийн талаар өгүүлдэг “Hera palace” –ийн голд байрлах сахиусан тэнгэрийн хөшөөний дэргэд өрнөж буй оршин суугчдын хоорондох зөрчил, нууц, далд хүсэл эрмэлзлийн тухай түүхийг Пентхаус цуврлаас бид үзэж байна.
Энэхүү киноноос хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулж буй эцэг, эхчүүдийн зөрчилдөөн, өшөө авалт, урвалт гэх мэт олон сонирхолтой, таамаглашгүй адал явдлыг үзэх боломжтой юм.
Пентхаус цувралд зорилгодоо хүрэхийг хүссэн Чон Ёо Жин буюу жүжигчин Ким Со Ёны гэрийн үйлчлэгч Жин буюу жүжигчин Ань Ёнь Хун нь Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Зургаан чөтгөр” хэмээх уран бүтээлд урилгаар ирж тогложээ.
“Зургаан чөтгөр” киног Монголын “Тоонот” пикчерс, БНСУ-ын Film Fun кино компанитай хамран бүтээсэн байна. Хоёр орны 100 гаруй уран бүтээлчид уг кинонд оролцсон бөгөөд удахгүй үзэгчдийн хүртэл болох аж.
““
Жүжигчин Ань Ёнь Хун нь өдгөө 44 настай. Мүн энтертайментад харьялагддаг бөгөөд 1985 онд MBC наадмын шилдэг жүжигчний шагналыг хүртэж байсан чадварлаг жүжигчин юм.
/Жүжигчин Ahn Yun Hong, Тоонот пикчерсийн захирал, найруулагч жүжигчин Б.Батбаатар FB bathuleg.batbaatar
/Жүжигчин Ahn Yun Hong, Тоонот пикчерсийн продюсер, жүжигчин Д.Мөнхтөмөр Fb Munhktumur Dondow Instagram.com dondov_munkhtumur/
Жүжигчин Ahn Yun Hong “PENTHOUSE” цувралын дараагийн бүлэгт тоглоно гэдгээ өөрийн цахим хуудсанаа албан ёсоор мэдэгдээд байна.
Сонирхуулахад “Пентхаус” цувралд гардаг хөшөө болох Хера бол Эртний Грекийн домогт өгүүлдэг Зевс бурхны 3 дахь үеийн хатан, гэрлэлт, хүүхэд төрүүлсэн эх хүний охин тэнгэр төдийгүй Олимпусын 12 бурхны нэг бурхадын хатан хаан юм.
Түүний нэр нь эртний Грек хэлнээ “Язгууртан бүсгүй”, “Эрхэмсэг хатагтай” гэсэн утгатай. Эртний Грекийн яруу найрагч Гесиодын “Бурхадын судар” хэмээх номонд “Алтан шаахайт Хера”, Гомерийн туульсад “Цагаан мутарт Хера” , “Алтан суудалт Хера” , “Үхэр нүдтэй тэнгэрийн хатан” хэмээн алтан сэнтийд залран буй туйлын гоо үзэсгэлэнтэй, хурц мэлмийгээрээ бүхнийг тольддог. Сараана цэцэг лугаа цагаахан мутартай, титэмнийх нь хажуугаас гоёмсог буржгар үс асгарч харагддаг сүрлэг хэрнээ намуухан дүр төрхтэй хэмээн уулга алдан бичсэн байдаг.
Л.Баяр