Нийгмийн идэвхтэй 25-44 насны иргэд халдварт түлхүү өртөж байна

2021-03-30 14:35
coronavirus-covid-19_t20_b6eBdk

Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.03.30-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа коронавиурсийн халдварт нийгмийн идэвхтэй 25-44 насны иргэд халдварт түлхүү өртөж байгаа тэлээр хэллээ.

Тэрбээр “Халдвар авч байгаа нийт хүмүүсийн дийлэнхи хувь нь 25-44 насны хүмүүс байгаа аж. Тэрээр нийгмийн идэвхтэй бүлгийн иргэд ихэвчлэн өвчилж байгаа нь сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрчимтэй нэмэгдэх нэг шалтгаан болж байгааг онцолсон юм. Харин халдвар авсан 60-аас дээш насны иргэдийн дунд өвчлөл хүндрэх байдал илүү нэмэгдэж байна” гэлээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй