Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр баригдсанаар жилд 2 тэрбум ам.долларын ашиг олно – updown.mn

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр баригдсанаар жилд 2 тэрбум ам.долларын ашиг олно

Улсын Их Хурлын Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаан өнөөдөр /2021.03.24/ 14 цаг 25 минутад 71.4 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал хүнд үйлдвэрлэлийн салбарын бодлогын баримт бичиг болох “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого болон Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан ажлуудын талаарх танилцуулга хийв.

Тэрбээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, нефть-хими, кокс-хими, металлургийн үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, нүүрс-хими, нүүрс-эрчим хүч, метан хийн үйлдвэрлэл, технологийн парк, ган төмөрлөгийн үйлдвэр, жонш баяжуулах үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэрийг тус тус барьж байгуулахаар зорин ажиллаж буйг мэдээллийн эхэнд дурдав. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын исэлдсэн болон бага агуулгатай хүдрийг HL-SX-EW технологиор боловсруулж, жилд 10,000 тн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмал үйлдвэрлэлд тулгуурлан жилд 124.1 мян.тн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд тус тус ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэв.

Мөн “Оюу Толгой” ХХК-ийн үйлдвэрлэх зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулан катодын зэс үйлдвэрлэж, экспортын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр баригдсанаар жилд 2.0 тэрбум ам.долларын катодын зэсийн экспортын орлого олох боломжтой болно.

Бусад салбарын хувьд, олон улсын стандартад нийцсэн үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр байгуулах; дотоодын гангийн хэрэглээний 30-50 хувийг хангах зорилгоор жилд 350.0 мян.тн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэрийн цогцолборыг 2024 онд ашиглалтад оруулах; төмрийн хүдрээ дотооддоо боловсруулж, ган, төмөр бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах, улмаар нэмүү өртөг шингээж экспортлох; мөн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг тавина ажиллаж байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, үйлдвэржилтийн бодлогыг боловсронгуй болгох зорилгоор бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх шаардлагатай. Иймд Үйлдвэрлэлийн чиглэлээр шинэ техник, технологи нэвтрүүлэх, судалгаа, туршилт хийх, шинэ зах зээлд нэвтрэхэд үйлдвэрлэгч нарт төрөөс дэмжлэг үзүүлэх; Хүнд үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаад шаардлагатай газар олголтын асуудлыг төрөөс шуурхай шийдвэрлэх, төслийн талбайг тойрсон газрыг төсөл бүрэн хэрэгжих хугацаанд олгохгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, Хүнд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд болон төсөлд төрөөс үйлдвэрлэлийн зориулалттай зээлийг бий болгох, дотоодын банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн хугацааг уртасгах, ханшийн эрсдэлээс хамгаалах цогц бодлогыг хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн томоохон ажлуудыг хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна гэсэн байр суурь илэрхийлэв.

Хэлэлцэх асуудлын дараалалд байсан Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны 2021 онд хийх ажлын төлөвлөгөөг дараагийн дэд хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн