Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа.
Гуравдугаар сарын 25-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон бусад лабораторид 13,456 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 285 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 267 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 18 тохиолдол батлагдлаа. Тодруулбал, Завханд нэг, Баянхонгорт нэг, Дорноговьд хоёр, Орхонд гурав, Архангайд хоёр, Дархан-Уулд долоо, Төв аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдсэн.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 5,895 болсноос дотоодын халдварын тоо 5,359 боллоо.
Нийтдээ 1391 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 6
- Хүнд 21
- Хүндэвтэр 195
- Хөнгөн 1169 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 97 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 5,895 үүнээс эдгэрсэн 4044 буюу 71 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
- Улаанбаатар-4917 /сүүлийн 24 цагт 267 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-7 /Сүүлийн 24 цагт 1
- Архангай-6 /Сүүлийн 24 цагт 2
- Төв аймаг-31 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
- Дархан-Уул-69 /Сүүлийн 24 цагт 7/
- Хөвсгөл-16 /сүүлийн 24 цагт 1 тохиолдол нэмэгдэв/
- Увс -2 /Сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
- Өвөрхангай -27/Сүүлийн 24 цагт
- Баянхонгор 1 /Сүүлийн 24 цагт 1 /
- Орхон амйагт 28 /Сүүлийн 24 цагт 3/
- Дорноговь аймагт 34/Сүүлийн 24 цагт 3/
Нийт аймаг орон нутагт 424 боллоо.
Л.Баяр