Гуравдугаар сарын 25-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт 16 лабораторид 13,456 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 285 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 267 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 18 тохиолдол батлагдлаа. Тодруулбал, Завханд нэг, Баянхонгорт нэг, Дорноговьд хоёр, Орхонд гурав, Архангайд хоёр, Дархан-Уулд долоо, Төв аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдсэн.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 5,895 болсноос дотоодын халдварын тоо 5,359 боллоо.
Л.Баяр