Хөл хорио тогтоогоод байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нэг иргэн 15 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан.
Уг харамсалтай хэрэгтэй холбоотойгоор ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “БЗД-ийн 26 дугаар хороонд хүн өдрөөс уналаа гэх дуудлага мэдээлэл 12 цаг 40 минутын орчимд цагдаагийн байгууллагад ирсэн. Амь хохирогч тус байранд оршин суудаг 39 настай С гэх эмэгтэй байсан. Амь хохирогч гэр бүлийн хүнтэйгээ гэр бүлийн маргаантай байсан гэх мэдээлэлтэй байна. Үүнтэй холбоотойгоор түүний нөхөр болох 39 настай Б-г саатуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор тус хороонд болж байгаа жагсаал зохион байгуулагчид янз бүрийн байдлаар улс төржүүлж, хэргийг бодит үнэнээс өөр мэдээллийг олон нийтэд цацаж байна.
Цар тахлын аюулын түвшин улбар шар түвшинд хүрсэн энэ үед иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Энэ үед олноороо цуглаж жагсаал цуглаан хийх нь өөрөө маш эрсдэлтэй юм” гэж хэллээ.
Л.Баяр