2021-03-19 15:521min00

ЦЕГ: Өчигдөр 130 иргэн согтуугаар автомашин жолоодож, 299 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

5fd6c96e1c4fc_TiXhkO7

Энэ сарын 18-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2184 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1172, хулгайтай холбоотой 12, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 178, гэмт хэргийн шинжтэй 58 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 130, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 188, хүний биед халдсан 106, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 149, эрүүлжүүлэгдсэн 299, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 117 тохиолдол гарчээ.

Цагдаагийн ерөнхий газар