БНСУ-ын засгийн газраас хөгжиж буй улс орнуудад дунд болон урт хугацааны тогтвортой хөгжлийндэмжлэг үзүүлэх үүднээс цар тахалтай тэмцэхэд зориулж “Бүгд хамтдаа аюулгүй дэлхийг цогцлоох хөгжлийн хамтын ажиллагааг бий болгох” (ODA KOREA: Building TRUST)* гэсэн зорилт тавин ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА) нь эрүүл мэндийн салбарт дэмжлэг шаардлагатай байгаа улс орнуудад дэмжлэг үзүүлэх, халдварт өвчинтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, БНСУ-ын туршлагад тулгуурласан глобал хамтын ажиллагааг бэхжүүлэх хөтөлбөр зэргийг багтаасан АВС хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөртэй холбогдуулан КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас цар тахалтай тэмцэхэд зориулжМонгол Улсад 1 сая 500 мянган ам.доллар бүхий буцалтгүй тусламжийг үзүүлж байна.
Үүнд:
* Бүгд хамтдаа аюулгүй дэлхийг цогцлоох хөгжлийн хамтын ажиллагааг бий болгох: Хөгжиж буй орны цар тахалтай тэмцэхдунд болон урт хугацааны тогтвортой хөгжилд зориулсан хамтын ажиллагааны стратеги
** АВС хөтөлбөр: БНСУ-ын засгийн газрын “Бүгд хамтдаа аюулгүй дэлхийг цогцлоох хөгжлийн хамтын ажиллагааг бий болгох” зорилтын хүрээнд хэрэгжиж буй хөгжлийн хамтын ажиллагаанд суурилсан цар тахлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр Эрүүл мэндийн салбарт тусламж шаардлагатай улс оронд дэмжлэг үзүүлэх △Хөгжиж буй орны халдварт өвчинтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх △БНСУ-ын туршлагад тулгуурласан глобал хамтын ажиллагааг бэхжүүлэх хөтөлбөр багтсан байна.
БНСУ-ын засгийн газар (КОЙКА) нь хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 2020 оны 5 дугаар сард Монгол Улсын ЭМЯ-нд 30мянган ширхэг түргэвчилсэн оношлуур болон 6,432 ширхэг PCR шинжилгээний оношлуур, 10 дугаар сард гадаадаас ирэх монгол иргэдээс түргэвчилсэн сорьц авах явуулын бүхээг 10 ширхгийг хандивласан байна. Мөн түүнчлэн энэ онд ЭМЯ-нд хүлээлгэн өгөх өвчтөн зөөвөрлөх зориулалт бүхий 15 ширхэг сөрөг даралтат ор 2 дугаар сарын 27-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монгол Улсад ирсэн байна.
Энэхүү сөрөг даралтаторньУлсын I, II, III төв эмнэлэг болон ГССҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ зэрэг найман эрүүл мэндийнбайгууллагад нийлүүлэгдэх бөгөөд үүгээр дамжуулан халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын халдвар авах эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулна гэж найдаж байна гэлээ.
Мөн 2020 оны 6 дугаар сард глобал сургалт (CIAT) болон сайн дурын гишүүн томилох(WFK) төсөл хөтөлбөрийг уялдуулан УОК, ШШГЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон сайн дурын гишүүн томилогдон ажиллаж буй найман байгууллагад халдвар хамгаалалтын хэрэгсэл хандивласан байна. Тус үйл ажиллагаанд УОК-ын дарга болон Ли Ёо Хунг БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд нар оролцов.
Түүнчлэн оюутан сурагч нар болон багш нарыг халдвараас хамгаалах, танхимын хичээл явуулах аюулгүй орчныг бүрдүүлэх үүднээс халдвар хамгааллын хэрэгсэл дутмаг, “КОВИД-19” цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал нь хүндэрсэн оюутан сурагч нарт дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай гэж үзэн ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Монгол-Солонгосын Политехник Коллежид 2020 оны 3-4 улиралд төрөл бүрийн халдвар, хамгааллын хэрэгсэл, сургалтын төлбөр хандивласан бөгөөд ялангуяа Монгол-Солонгосын Политехник Коллежид цахим сургалт явуулах сургалтын орчныг сайжруулахүүднээсзориулалтын камер, ухаалаг самбар зэргийг хандивласан байна.
Эдгээр дэмжлэг, туслалцаа нь “КОВИД-19” цар тахлын хүнд үед аюулгүй сургалтын орчин бүрдүүлэхэд тус, нэмэр болно гэж үзжээ. Цаашлаад НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан Баянхонгор, Завхан, Говь-Алтай зэрэггурван аймагт “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх кампанит ажил өрнүүлж, халдвар хамгааллын хэрэгсэл тарааж, сургалт, семинар зохион байгуулсан байна.
Мөн “КОВИД-19” цар тахалтай холбоотой шинэ төслийн санал хүлээн авах шалгаруулалт зохион байгуулж 2020 оныг дуустал иргэний нийгмийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд Гүүд Нэйборс, Ногоон Ази ТББ-аар дамжуулан хүүхэд, эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эмзэг бүлгийн иргэдэд хоол хүнсний дэмжлэг үзүүлэх, эрүүл ахуйн хэрэгслээр хангах, төрийн байгууллагын албан хаагчдад хувийн хамгааллын хэрэгсэл хандивлах, эмзэг бүлгийн иргэдийн эрүүл ахуйг хангах үүднээс хими цэвэрлэгээ, угаалгын үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд Жи Си Эс, WITH, Глобал Kэйр зэрэг ТББ-аар дамжуулан эмнэлэг дотор халдвар тархахаас хамгаалахүүднээс тусгаарлалтын хоёр өрөө тохижуулах, “КОВИД-19” цар тахлын оношлуур болон бусад эрүүл мэндийн хэрэгслээр хангах, эрүүл мэндийн ажилтны чадавхыг бэхжүүлэх сургалт явуулах, анхан шатны эрүүл ахуйн хэрэгсэл, шим тэжээлийн бүтээгдэхүүн зэргийг хандивлах гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
КОЙКА-гаас үзүүлсэн хандивын бүтээгдэхүүнүүд нь зарим нэг тусгай хэрэгслээс бусдыг Монгол Улсын зах зээлээс татан авсан бөгөөд төсөл хүлээн авагч байгууллага болох “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх, гарааны бизнесийг дэмжих төсөл”-ийг хүлээн авагч бизнес эрхлэгч нараас зарим нэг бүтээгдэхүүнийг нийлүүлсэн болно.
Халдвар хамгааллын хэрэгсэл хандивлах, сургалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ажлын үр нөлөө нь шууд илэрдэг сайн талтай тул сорьц авах явуулын бүхээг болон сөрөг даралтат ор зэргийгашиглаад эхэлбэл илүү өргөн хүрээнд үр дүнгээ үзүүлнэ гэдэгт итгэж байгаа бөгөөд КОЙКА нь Монгол Улс гамшгийн нөхцөл байдлыг даван туулж илүү сайн сайхан амьдралыг цогцлооход үргэлж хамтран ажиллах болно хэмээсэн байна.
КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар