НӨАТ-ын урамшууллын 2021 оны 3 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 3 дугаар сарын 21-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэд 2021 оны 2 дугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.