65-аас дээш насныхан коронавирусийн халдварт давтан өртөх эрсдэл хамгийн өндөр гэж Данийн эрдэмтдийн явуулсан судалгаанд тэмдэглэжээ.
“65-аас доош насныхны хувьд хамгаалах түвшин 80% болон түүнээс их байхад 65-аас дээш насныханд 47% болж буурсан” гэж Lancet сэтгүүлд нийтэлсэн материалд дурджээ.
Энэ нь ахмад настнуудын дархлааны системд өөрчлөлт орж, “дархлааны хөгшрөлт” явагдаж байдагтай холбоотой хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна. Судалгааг нийтийн PCR шинжилгээн дээр үндэслэн явуулжээ. 2020 онд 4 сая хүн буюу хүн амын 69% нь энэ судалгаанд оролцсон байна.
Судлаачид энэ дүгнэлт дээрээ үндэслэн өндөр настнуудыг цар тахлын үеэр сайтар хамгаалах, тэднийг тусгаарлах, аль болох хурдан вакцинжуулах шаардлагатай гэдэгт санал нэгдсэн байна.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулагч: Марта