2021-03-19 13:461min00

Европын 12 улсаас 153 иргэн өнөөдөр эх орондоо ирлээ

162032692_288811542753972_1941897048159399345_o

Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 12:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Энэ удаагийн нислэгээр Швед, Герман, Швейцарь, Польш, Англи, Бельги, Финланд, Чех, Австри, Франц, Итали, Танзани зэрэг улсаас нийт 153 иргэн эх орондоо ирлээ. Иргэдийн 6 нь өндөр настан, 5 нь жирэмсэн, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 42 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 92 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.

Эдгээр иргэдийг Топаз, Зүчи зочид буудал болон Наранбулаг амралтын газарт тусгаарлахаар УОК-ын Шуурхай штаб ажиллаж байна.

Шадар сайдын ажлын алба