Үйлчилгээний газраар явж байхад хүмүүсийн зан харилцаанаас нэгэн зүйл тод ажиглагдах ажээ. Төрийн байгууллагын үйлчилгээний газарт гэхэд хөөцөлдөж байгаа зүйлийнхээ талаар мэдэхгүй зүйлээ мэргэжилтнүүдээс асуухад хамарт нь баас түрхчихсэн аятай ярвайчихаад дуугарч яадаад байдаг. Асуусан асуултад уцаарлангуй, загнасан байдалтай хариулна. Зарим нь бүр дооглонгуй ярьж, ихэмсэг байх гэж хэт их хичээдэг.
Тэгвэл ажлаа мэддэггүй, арын хаалгаар ажилд орсон, мэргэжлээрээ цаашид ажиллах хүсэл тэмүүэлгүй, ажилдаа дургүй хүмүүс жирийн иргэдэд их зан гаргадаг гэдгийг судлаачид дурджээ. Хэн нэгний татаасаар ажилтай болсноо ихэд бодож, эргэээд хөрсөн дээрээ буухгүй юм шиг зан авир гаргадаг нь амар хялбар замаар албан тушаалд томилогдсонтой нь холбоотой байдаг аж Харин юм үзэж, нүд тайлсан, олон хүнтэй уулзаж, ажил төрөл хөөцөлддөг, ажил мэргэжилдээ дуртай хүмүүс бусдад үйлчлэхдээ энгийн сайхан ханддаг юм байна.
Анзаарсан бол салбартаа амжилт гаргаж байгаа, мэргэжлийнхээ түвшинд бусдад танигдсан хүнээс сонирхсон зүйлээ асууж тодруулахад дор нь учрыг тайлбарлаад, тухайн хүнд ойлгуулаад, мэдээлэл өгөөд явуулдаг шүү дээ. Гэхдээ ийм хүн цөөхөн байна. Энэ нь ялангуяа манай төрийн алба мэргэшсэн, мэргэжилдээ дуртай хүмүүсээр бус ар өврийн хаалганы их зантнуудаар дүүрсний тод илрэл билээ.
С.БОЛДБААТАР
6 comments
Ажлаа мэдээд их зан гаргаад байна уу, мэдэхгүй маанаг царайлаад их зантай юм шиг харагдаад байна уу гэдэг л байна даа
Өөрөөс нь өмхий үнэртдэг болохоор байнга ярвайдаг бхл даа.Дээр нь ажлаа мэдэхгүй,бичиг үсэгний соёлгүй,хэл ярианы баялаггүй болоод дуугарч цахөрдөг биз.
Urgudul zaitai eseh hamaagui.Darga alban blankaar todorhoilolt hiigeed uguhud bolno shuu dee.
ЯГ ТМШҮҮ.МАНЫН НЭРЭЭР АВИЛГАЛ ӨГӨӨД ТӨРИЙН АЛБАНД ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ ДАРГЫН ОРОН ТООН ДЭЭР ЖҮЖИГЛЭЭД ЯВЖ БГАА ХУЛГАЙЧУУД ИХ БГААШҮҮ..ИРГЭН ТА ХАМГИЙН ОЙР БГАА ХОРООНЫ ДАРГАА АТГ-ЫН 110 ДУГААРТ ХЭЛЭЭД ШАЛГУУЛЧИХААРАЙ,
Яг. Үнэн. Үнэхээр тийм байдал ажиглагддаг. Ѳѳрѳѳ ч ажлаа сайн мэдэхгүй бга юм чинь яаж хүнд тайлбарлаж чадах вэ дээ. Хѳѳрхий. Юм мэдэхгүй хүмүүс хаа газар шившиг болж явах юм даа. Юм мэдэхгүйгээ нуух гэдэг юм уу? Нэг их зантайгаас гадна хүн загнах. хэрэлдэх нь их. Чадалгүй,чадваргүй, мэдлэггүй хүмүүс хүн загнах хараах доромжлох дуртай. Тэгснээрээ хүнд ѳѳрийгѳѳ хүнд мундаг хүн болгож харагдуулар гэдэг юм шиг байгаа юм. Ѳчүүхэн бодолтой.
Ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус, адаглаад гүйлгэн ухаан дутуу гэдгээ их зан, ярвайлтаараа халхалж байгаа нь тэр. 1996 оноос хойш гэнэт л ажил сургуулиас хойш суусан, мэдлэг боловсролгүй, туршлагагүй хүмүүс дарга даамал болоод, өөрийн мунхагийг илчлэгдэхээс эмээн өөр шигээ этгээдүүдийг чирэн ирж чихсэний лайгаар мэдлэг чадварыг үнэлдэг мэргэжлийн байгууллага гэж байхгүй болсон доо ер нь.