Оросын анагаах ухааны амжилтын эсрэг хуурамч мэдээллийн кампанит ажил хилийн чанадад өрнөж байгаа тухай Оросын төрийн тэргүүн Владимир Путин Холбооны аюулгүйн албаны хамт олны хурлын үеэр мэдэгджээ.
Түүний хэлснээр хэд хэдэн асуудлаар үндэслэл нотолгоогүйгээр буруутгасан, зориудын ажиллагаа үргэлжилж байна гэжээ. “Зарим нь бүр утгагүй, янз бүрийн зохиомол онигоо шиг зүйл. Жишээлбэл, саяхан анагаах ухааны салбарт, коронавирусын эсрэг тэмцэлд гарсан ололт амжилтыг асуух оролдлогуудыг хэлж болно” гэж Путин хэлжээ.
Тусгай албад энэ салбар дахь төлөвлөсөн өдөөн хатгалгын талаарх мэдээллийг улс төрийн удирдлагад дамжуулж байгааг тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ олон түншүүд ОХУ-ын COVID-19-тэй тэмцэж буй үр дүнд маш их найрсаг хандаж, хамтран ажиллахад бэлэн байгааг Ерөнхийлөгч онцолжээ.
Эх сурвалж: russian.rt.com
Орчуулсан Э.Март