Италийн 80 настай нэгэн өндөр настан COVID-19 оноштойгоор хоёр сарыг эмнэлгийн орон дээр өнгөрүүлжээ. Энэ хугацаанд түүний биеийн байдал маш муу байсан аж.
Эмнэлэгт анх ирэхдээ уушги нь асар ихээр гэмтсэн гээд шууд л аппаратад залгасны дараа бие нь бага зэрэг сайжирсан боловч бие нь сул, хэнтэй ч юу ч ярихгүй, хэнийг ч танихгүй байсан гэнэ.
“Эмээг ар гэрийнхэн нь байнга эргэж тойрч байсан ч бид түүнд маш ихээр санаа зовсон. Коронавирусээс эмчлэхийн тулд дан ганц эм бэлдмэлээс гадна эрч хүч, тэмцэх чадвар хэрэгтэй байдаг” хэмээн эмнэлгийн ажилтан хэлжээ.
Ингээд эмнэлгийн удирдлагаас байж боломгүй нэгэн шийдвэр гаргаж, тасагт нь түүний хайртай нохойг авчрахыг зөвшөөрчээ. Виски нэртэй цасан цагаан пудель нохойг энэ эмээ төрсөн цагаасаа эхлэн хайрлан өсгөж, өөрөөсөө огт салгаагүй гэнэ.
“Ээжийг эмнэлэгт хэвтсэн эхний гурван өдөр нохой юу ч идэхгүй, уухгүй, унтахгүй байсан. Бид юу хийхээ ч мэдэхгүй, үхэх нь дээ л гэж бодож байлаа” хэмээн нэг хүү нь ярьжээ.
Вискиг эмнэлэгт авчрах үед тасгаас хэдхэн метрийн зайд ирчихээд байж ядан эргэлдэж, үүдийг нь нээмэгц эзэн Каролинагийнхаа ор луу шууд дэгдэн үсэрчээ. Ингээд эмээгийн нүүрийг долоон баярлах үед Каролина эмээгийн царай нь гэрэлтээд ирсэн тухай эмч нар нь ярьсан байна. Энэ эерэг өөрчлөлтийг харсан эмч нар дөрвөн хөлтэй андыг нь эмнэлэгт үлдээжээ. Эмээгийн бие аажмаар сайжирсаар эмнэлгээс гарсан байна.
Эх сурвалж: kp.ru
Орчуулсан Э.Март