НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Дуусах цаг, огноо: 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 17.00 цаг
- НИЙГЭМ, ЖЕНДЭРИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ
Нийгэм, жендэрийн оролцоог хангах асуудал хариуцсан захирал нь Мянганы сорилтын Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд жендэрийн дүн шинжилгээ, нийгмийн оролцоо, тэгш байдлыг хангахтай холбоотой бүх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулна.
Түүнчлэн, нийгмийн аливаа бүлгийн эрх ашгийг тэгш хангах усны тарифын шинэчлэл, тэрхүү шинэчлэлийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах хүрээнд олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, хэвшил хандлагыг өөрчлөх үйл ажиллагааны хэрэгжилтийг удирдан зохион байгуулахын зэрэгцээ худалдан авах ажиллагааны баримт бичиг, гэрээ, судалгааны тайлан зэрэгт нийгэм, жендэрийн асуудалтай холбоотой мэргэжлийн санал өгч, Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагаанд жендэрийн оролцоог хангах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж, хяналт тавих,
МСК-ын Жендэрийн бодлого, Жендэрийн удирдамж, ОУСК-ын Гүйцэтгэлийн стандартын нийцлийг хангах зэрэг ажлыг хариуцан хэрэгжүүлнэ. Нийгэм, жендэрийн оролцоог хангах асуудал хариуцсан захирал нь Гүйцэтгэх захирлын орлогчийн шууд удирдлагад ажиллах бөгөөд Нийгэм, жендэрийн 1 (нэг) мэргэжилтэн, холбогдох зөвлөхүүдийг удирдлага, чиглэлээр хангаж ажиллана.
Үндсэн ажил үүрэг
- Компакт гэрээний хэрэгжилтийн туршид Монголын МСС-ийн авч хэрэгжүүлэх нийгэм, жендэрийн оролцоотой холбоотой нийт үйл ажиллагааг зохион байгуулж, удирдлага чиглэлээр хангах.
- Худалдан авах ажиллагааны баримт бичгийг эцэслэн боловсруулахад шаардлагатай ажлын дэлгэрэнгүй даалгавар, техникийн үзүүлэлт, зардлын тооцоог боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах, Компакт гэрээний хүрээнд нийгэм, жендэрийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх зөвлөхүүдийн сонгон шалгаруулахтай холбоотой техникийн үнэлгээний хороо, тендерийн үнэлгээний хороонд оролцож ажиллах.
- Худалдан авах ажиллагааны нийт баримт бичиг, ажлын даалгавар, гэрээ хэлэлцээрүүдэд нийгэм, жендэрийн арга хэмжээг зохих ёсоор тусгах, түүний дотор нийгэм, жендэрийн холбогдох тоо баримт, мэдээллийг цуглуулах, эмэгтэйчүүд болон нийгмийн эмзэг бүлгийг чадваржуулах, тэгш байдлыг хангах арга зам зэргийг төлөвлөн оруулах.
- Компакт гэрээгээр хэрэгжүүлэх дэд бүтцийн болон бусад төсөл, үйл ажиллагааны явцад учирч болзошгүй нийгэм, жендэрийн эрсдэлийг тодорхойлон ангилж, тэдгээрийг саармагжуулах хариу арга хэмжээг боловсруулах, улмаар төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад тогтмол хяналт тавих.
- Нийгэм, жендэрийн асуудлыг төсөл, арга хэмжээнд тусгах төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах ажлыг удирдан зохион байгуулж, ядуурлыг бууруулах, нийгэм, жендэр, олон нийтийн оролцоог хангах аливаа стратеги, арга хэмжээг хэрэгжүүлж буй гүйцэтгэгчдийн үйл ажиллагааг хянахын зэрэгцээ Компакт гэрээгээр хэрэгжүүлэх бүх үйл ажиллагааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, МСК-ын Жендэрийн бодлого, Жендэрийн удирдамж, ОУСК-ын Гүйцэтгэлийн холбогдох стандартад нийцүүлэх арга хэмжээг авах.
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн дараах хэсгийг хэрэгжүүлэх стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг удирдан зохион байгуулах. Үүнд:
- ус ашиглалтын байгууллагын зардал бүрэн нөхөх төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхэд нийгмийн тэгш байдал, хэрэглэгчдийн төлбөр төлөх чадварыг харгалзан үзэж, тусгах,
- усны салбарын зохицуулагч болон ус ашиглалтын байгууллагын нийгэм, эдийн засгийн харилцан адилгүй бүлгийн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх,
- тоон мэдээлэл, өгөгдөлд үндэслэн хэрэглэгчдийн i) усны нэмэгдүүлсэн тарифыг төлөх, ii) төлбөр төлөхөд учрах бэрхшээлийг арилгах, iii) тарифтай холбоотой аливаа шинэ хөтөлбөрийг ойлгож, хэрэглэх чадвар, боломж, эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг боловсруулах замаар олон нийтийн ойлголт, хэвшил хандлагыг өөрчлөн, усны тарифын шинэчлэлийг амжилттай, тогтвортойгоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
- Гэр хорооллын ус түгээх байруудыг сайжруулах, ус хангамжийн үйлчилгээний төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх.
- Компакт гэрээний хүрээнд нийгэм, жендэрийн оролцоотой холбоотой бүхий л асуудлаар хэрэгжүүлэгч байгууллага, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, төслийн нөлөөлөлд хамрагдагсад зэрэг холбогдох бүх талын идэвхтэй оролцоог хангаж, уялдаа холбоогоор хангаж ажиллах.
Ажлын байранд хамаарах үндсэн ур чадвар
- Багийн ажлыг үр дүнтэйгээр манлайлж, удирдан зохион байгуулах, ажлын бүтээмж, гүйцэтгэлийн чанарыг нэмэгдүүлэх зорилгоор багийн гишүүдийг хөгжүүлж, идэвхжүүлж, шаардлагатай туслалцааг үзүүлэх.
- Ажлын хэрэгжилтийг ахиулах, тухайн үеийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор шуурхай дасан зохицож, шаардлагатай өөрчлөлтийг хийх.
- Улс орны хөгжилд нөлөө бүхий, эдийн засаг, санхүү, байгаль орчны тогтвортой байдлыг
- дэмжихүйц үр дүнд хүрэх ажлыг хариуцан хэрэгжүүлэх.
- Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, боломжит шийдлүүдийг санал болгох.
Шалгуур үзүүлэлт
Боловсрол:
- Антропологи, социологи, орон нутгийн хөгжил, хөгжлийн эдийн засаг, жендэр судлал, эсхүл ижил төстэй нийгмийн шинжлэх ухаан, нийтийн бодлогын чиглэлээр дор хаяж бакалаврын зэрэгтэй байх. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
Ажлын туршлага:
- Нийтийн бодлого, бодлого төлөвлөлт, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, түүний дотор жендэрийн оролцоо, тэгш байдлыг хангах, ядуурлыг бууруулах зэрэг чиглэлээр найм (8) ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
- Гэрээт зөвлөх, гүйцэтгэгчдийг амжилттай удирдаж ажилласан гурав (3) ба түүнээс дээш жилийн туршлагатай.
- Аливаа байгууллага, төслийн удирдлагад гурав (3) ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
- Жендэрийн тэгш байдал, нийгмийн оролцоо, ядуу болон эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахтай холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийн талаар нарийн мэдлэгтэй.
- Дор хаяж хоёр (2) төсөл, үйл ажиллагааны чанарын болон тоон мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж байсан бодит туршлагатай.
- Дор хаяж хоёр (2) төсөл, үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт боловсруулж, хянаж байсан туршлагатай.
- Дор хаяж нэг (1) төслийн хүрээнд олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хэвшил хандлагыг өөрчлөх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
- Төрийн болон олон улсын хөгжлийн түнш байгууллагын удирдах түвшний албан тушаалтнууд, хувийн хэвшлийн байгууллага, төрийн бус байгууллага зэрэг өргөн хүрээтэй оролцогч талуудтай харилцаа тогтоож, үр дүнтэй хамтран ажиллаж байсан бодит туршлагатай.
Дараах шаардлагыг хангах бол давуу тал болно:
- Нийслэл, орон нутгийн бодлого, хууль, эрх зүйн орчин, усны салбар болон/буюу нийтийн аж ахуй, үйлчилгээтэй холбоотой нийгэм, эдийн засгийн асуудлуудыг хөндсөн чиглэлээр ажиллаж байсан.
- Олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд ажиллаж байсан.
- Хүний наймаа, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг ажиллаж байсан.
- Олон улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд баримталдаг нийгмийн үзүүлэлтүүд, эсхүл ОУСК-ын Гүйцэтгэлийн стандартын талаар мэдлэгтэй.
- МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЕНЕЖЕР
Мэдээллийн технологийн менежер нь Монголын МСС-ийн үйл ажиллагааг зохих ёсоор явуулахад шаардлагатай мэдээллийн технологийн үйлчилгээний төлөвлөлт, ашиглалт, хэрэгжилтийг түүний дотор сүлжээний менежмент, мэдээллийн дэд бүтцийг хариуцаж ажиллана. Мэдээллийн технологийн менежер нь Захиргааны асуудал хариуцсан захирлын шууд удирдлагад ажиллаж, нэг мэргэжилтний өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, чиглэлээр хангаж ажиллана.
Үндсэн ажил үүрэг
- Мэдээллийн технологийн дэд бүтцийн ашиглалт, засвар үйлчилгээ, мэдээллийн сангийн менежмент зэрэг Монголын МСС-д үзүүлэх мэдээллийн технологийн бүх үйлчилгээний төлөвлөлт, хэрэгжилтийг Монголын МСС-ийн хэрэгцээ шаардлага, мэдээллийн технологийн тогтсон хэм хэмжээнд нийцүүлэн удирдан зохион байгуулах.
- Мэдээллийн технологийн чиглэлээр ажил, үйлчилгээ үзүүлэх зөвлөх болон гэрээт хувь хүн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад шаардлагатай ажлын даалгавар, техникийн үзүүлэлт, зардлын тооцоог боловсруулах, техникийн болон тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд голлох үүрэгтэй ажиллах.
- Удирдлагын мэдээллийн системийн урьдчилан тодорхойлсон, стандарт шийдлийг хэрэгжүүлэхэд оролцож, Удирдлагын мэдээллийн системийн төслүүдийн хэрэгжилтийг зохион байгуулахдаа уг системийн дэд бүтэц нь өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагыг хамгийн сайнаар хангасан байх нөхцөлийг бүрдүүлэх.
- Монголын МСС-ийн мэдээллийн технологийн системд нэвтрэх, ашиглахтай холбоотой бодлого, дүрэм, журмыг боловсруулах, жил бүрийн мэдээллийн технологийн ажлын төлөвлөгөөг боловсруулж, тухайн жилийн төсвийг хариуцах.
- Монголын МСС-ийн мэдээллийн технологийн дэд бүтцийн чадавх, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор туршилт шалгалт, шинэчлэлт, засвар үйлчилгээний хуваарийг боловсруулж, Монголын МСС-ийн компьютер, сүлжээний дэд бүтэц, мэдээлэл хадгалалтын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах.
Ажлын байранд хамаарах үндсэн ур чадвар
- Зардлын хувьд хэмнэлттэй, үр өгөөжтэй санаачилгуудыг гаргаж, чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх, дотоод болон гадаад нөөцийг оновтой зохион байгуулж, ашиглах.
- Болзошгүй хүндрэл, асуудлыг урьдчилан харж, суурь шалтгаан, үр дагаврыг тодорхойлох, боломжит шийдлүүдийг санал болгох.
- Зорилгодоо хүрэхэд чиглэсэн урт болон богино хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх.
- Төсөл, үйл ажиллагааг удирдаж, бодитой үр дүнд хүрэх.
- Бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэгч талуудтай харилцаж, шаардлага тавьж ажиллах.
Шалгуур үзүүлэлт
Боловсрол:
- Компьютерийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, мэдээллийн систем болон ижил төстэй чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
Ажлын туршлага:
- Мэдээллийн технологи, компьютерийн мэдээллийн системийн төлөвлөлт, дизайн, хөгжүүлэлт, хэрэгжилт болон засвар үйлчилгээний чиглэлээр долоо (7) буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
- Мэдээллийн технологийн баг, гэрээт зөвлөх, гүйцэтгэгчдийг удирдан зохион байгуулж байсан бодит туршлагатай.
- Байгууллагын хэрэглээний програм хангамж, интеграцийн технологи, програм хангамж боловсруулах аргачлалын талаар бодит ойлголттой.
- Microsoft Office болон Microsoft Windows програм хангамж, системийг суурилуулах, ашиглах болон засвар үйлчилгээ хийж байсан туршлагатай.
- Дараах чиглэлээр зураг төсөл боловсруулах, угсрах, инженерчлэл хийх, засвар үйлчилгээ үзүүлэх туршлагатай. Үүнд:
- Сервер, мэдээлэл хадгалалтын нөөц систем, дата төвийн дэд бүтэц (эрчим хүч, хөргөлтийн програм хангамж г.м)
- Сүлжээний дэд бүтэц
- Firewall administration
- Backup systems
- Storage
- Cервер
- Вирусын эсрэг програм хангамж
- Windows Desktop OS
- Windows Active Directory Domain дээр ажиллаж байсан туршлагатай.
- Windows Updates, Windows file shares, Windows DNS, Windows DHCP services дээр ажиллаж байсан туршлагатай.
- Microsoft өгөгдлийн сангийн програм хангамж (SQL Server г.м), удирдлагын мэдээллийн систем (SAP г.м.) дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Ажлаа оновчтой зохион байгуулж, бие даан ажиллах чадвартай.
БҮХ АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.
- Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
- Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
- Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
- Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
- Microsoft Office болон ажлын байранд хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
- Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
- Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
- Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.
ХОЛБОГДОХ ХАЯГ:
Нийгэм, жендэрийн оролцоог хангах асуудал хариуцсан захирлын албан тушаалд:
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”, огноо, гарын үсэгтэй байх) болон дипломны хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Мэдээллийн технологийн менежерийн албан тушаалд:
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), дипломны хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн дотор холбогдоно.
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.
Монголын Мянганы сорилтын сан