Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.03.14/
Сүүлийн 24 цагт 17.894 хүнд шинжилгээ хийснээс 128 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр 128 хүнээс таван хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалтын ажил үргэлжилж байна. Завхан аймагт дөрвөн тохиолдол, Төв аймагт 15 тохиолдол батлагдсан.
Өнөөдрийн байдлаар 943 хүн эмлэгдэж байгаагаас 872 хүний биеийн байдал хөнгөн, 63 нь хүндэвтэр, зургаан нь хүнд, хоёр нь маш хүнд байгаа аж.
Б.Эрдэнэ