Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.03.14/
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: “Сүүлийн 24 цагт 17.894 хүнд шинжилгээ хийснээс 128 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улсын хэмжэнд халдварын нийт батлагдсан тохиолдол 3960 болсон бол дотоодод халдвар авсан хүний тоо 3400 боллоо.
Өнгөрсөн нэг хоногт батлагдсан шинэ тохиолдлууд нь Улаанбаатарт 127 хүний шинжилгээний хариу эерэг гарсан бол Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүнээс мөн халдвар илэрчээ. Ингэснээр гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол 423 боллоо.
Улаанбаатар хотод коронавирусний халдварын тархалт эрчимтэй байгаа энэ үед хувь хүн нийгмийн харилцаагаа багасгаж, албан байгууллагууд дотоод зохион байгуулалтаараа ажилчдаа байгууллага дээр биеэр ирж ажиллах тоог цөөрүүлж, цэвэрлэгээ тогтмол хийх, өрөөгөө агааржуулан, өөрсдөөс хамаарах дэглэмээ ягштал баримтлах хэрэгтэй байна” гэлээ.
Б.Эрдэнэ