Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.03.14/
Сүүлийн 24 цагт 17.894 хүнд шинжилгээ хийснээс 128 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Маргааш буюу гуравдугаар сарын 15-наас эхлэн өндөр настнуудыг вакцинжуулж эхэлнэ. Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 99228 хүнийг вакцинд хамруулаад байна.
Вакцинжуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн энэ сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцож байгаа болон үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах шаардлагатай, стратегийн ач холбогдол бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах юм байна.
Б.Эрдэнэ