Хакерууд дэлхий даяар Verkada компанийн 150 мянган видео ажиглалтын камерыг эвдэлсэн тухай Bloomberg агентлаг мэдээлжээ.
Хорон санаат этгээдүүд эмнэлэг, шорон, цагдаагийн хэсэг, түүнчлэн дунд сургууль болон бусад газруудад суурилуулсан камерыг эвдсэн байна. Үүнээс гадна Хятадын Шанхай хотод байдаг Tesla-гийн склад, Verkada-гийн оффис руу дайран оржээ.
Кибер халдлагад хамааралтай эх сурвалж ярихдаа, энэхүү хэргийн үйлдсэн хакеруудын зорилго нь видео ажиглалтын камерыг эвдэн ороход ямар хялбар болохыг харуулах байсан гэжээ. Түүний хэлснээр гэмт хэрэгтнүүд камерын мэдээллээс гадна Verkada компанийн бүх архив руу нэвтэрч орж чадсан аж.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан Э.Март