Сүүлийн 24 цагийн дотор 62 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ

2021-03-12 12:07
emneleg

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 3664 болсноос дотоодын халдварын тоо 3134 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 668 хүн эмчлэгдэж байна.

Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 2
  • Хүнд 2
  • Хүндэвтэр 41
  • Хөнгөн 692 хүн байна.

Сүүлийн 24 цагийн дотор 62 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 3664 үүнээс эдгэрсэн 2,936 буюу 80 хувь байна.

 

Л.Баяр