Нас ахих тусам ахмад настнуудад амьсгалын эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлт, алдагдал үүсч улмаар амьсгалын замын эмгэг, өвчлөлд өртөмтгий болдог. Гүнзгий амьсгал авч чадахгүй байснаар цээж хэнхэрцэг ясны хөшингө байдал, булчингийн сулрал үүсч байнга өнгөц амьсгал авах, хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй байхад хүрдэг.
Байнга өнгөц амьсгал авснаар биемахбодь ядарч сульдаж, идэвхтэй амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлдөг. Зөв амьсгалж амьсгалын дасгал хийх нь амьсгал, цусны эргэлтийг сайжруулж эд эсэд очих хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, дархлааг дэмжиж, амьсгалын замын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлнэ. Мөн стресс бухимдлыг түргэн тайлах, сэтгэл түгшилтийг намжаах ач холбогдолтой.
Настнуудад зориулсан эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөөг: Геронтологийн Үндэсний Төв 85906688, 88021868