Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ манай улс ОХУ-аас 10 мянган хүн тун Спутник-V вакциныг худалдаж авсан талаар мэдээлэл өглөө.
-“Эхний ээлжийн Засгийн газрын худалдаж авсан вакцин орж ирсэн. Энэ нь Спутник вакцин бөгөөд 10,000 тун ирсэн. Бусад вакциныг худалдан авах ажил чиглэл бүрээр хийгдэж байна. Засгийн газар коронавирусийн эсрэг вакцин худалдан авах хөрөнгө санхүүгээ шийдвэрлэсэн. Зөвхөн тусламжийн гар хараад сууж байгаа асуудал байхгүй.
“Спутник-V вакциныг ДЭМБ бүртгэх шатандаа явж байгаа. Дархлаажуулалтын хатуу нөхцөлтэй улс орнууд хэрэглэж эхэлсэн тохиолдолд Монгол Улс тус вакциныг хэрэглэж болно гэсэн хуулийн заалт бий. Үүнийг үндэслэж ЭМЯ-ны дэргэдэх хүний эмийн зөвлөл хуралдаж, вакцинуудыг бүртгэж, дархлаажуулалтын ажилд бэлтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар оруулж ирсэн вакцинуудыг Европ, Латин Америк, Азийн олон улс хэрэглэж байгаа учраас ДЭМБ зөвшөөрөл олгохтой зэрэгцэн дархлаажуулалтад ашиглах бүрэн боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.
Л.Баяр