2021-03-03 12:211min00

Конго Улсад 14 хүн үл мэдэгдэх өвчнөөр нас баржээ

5e620d3e3

Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсын баруун хэсэгт үл мэдэгдэх өвчнөөр өөд болсон хэд хэдэн тохиолдол гарсныг эмч нар бүртгэжээ. Ихэвчлэн 60-80 насны өндөр настнууд нас барсан талаар Agence France-Presse мэдээллээ.

Нас барсан хүмүүсийн шинж тэмдгүүд яг адилхан байна. Бүгд л толгой өвдөж байна гэж байснаа удалгүй бүх биеэр нь өвдөж эхэлдэг аж. Өвчин улам нэмэгдсээр тухайн үед амьсгал чадахгүй болдог.

Нас баралт сүүлийн хэдэн долоо хоногийн турш бүртгэгдсэн гэнэ. Халдварын голомт Ангол улстай хиллэдэг Касонго-Люнда бүсэд байрладаг. Эхний өвчтөн хоёрдугаар сарын эхээр илэрчээ.

Эрдэмтэд энэ өвчнийг үүсгэгчийг илрүүлэхээр нас барсан хүмүүсийн биеийн эдээс дээж аван шалгаж байна.

Орчуулсан Э.Март : mir24.tv/news

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй